• НИЙТИЙН ДАЛД УХАМСРЫГ СЭРЭЭХ
    "БАЯРЛАЛАА ТӨВ" ТББ

“MEF” Орон байрны заслын Астрологийн карт

 

MEF АСТРО “HOME” ГЭРИЙН КАРТЫН ТУХАЙ

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн аливаа бэлэг тэмдэг, дүрс, цаас, өнгө мөн түүнчлэн материйн бүхий л хэлбэрийн утга учир, түүнд орших хүч чадал, үнэ цэнэ, нууц увдисыг мэдсээр ирсэн ба эдгээр бүхий л зүйлс өөртөө орчлонгийн ухамсарын охийг агуулж байдаг гэдгийг мэдэж ойлгож ирсэн билээ.

card 2

Тэгвэл энэ орчлонд оршигч тэрхүү бүхий л мэдлэг нь цэгцтэй, эрэмбэтэйгээр зөв дэс дараалалтайгаар, нэгдмэл системчлэлтэйгээр Одон Орон зурхайн зурагт хуудсан дээр Астро карт болон хэвлэгдэж, МЭФ хэмээх шинжлэх ухааны технологийн хүч чадлаар баяжигдсанаар энэхүү бүтээл нь дахин давтагдашгүй үлэмж хүчирхэг бүтээл болсон юм.

Эдгээр Астро хэмээгдэх картуудын тусламжтайгаар өнгөрсөн цагийн үйлийн үр махбод, оюун бодол, сэтгэл санааны элдэв зовлон шаналгаа, хямрал түүүнээс ангижрах арга зам, үр дагаваруудыг засаж залруулан одоо цагт тэнцвэрт, баланстай болсноор ирээдүйд тохиолдож болох элдэв зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн хүн бүрийн дотоод нандин хүсэл мөрөөдлийг, түүгээрээ дамжин амьдралд зорьсондоо хүрэхэд нь туслах зорилгоор бүтээгдсэн билээ. Астро картуудын тусламжтайгаар та бүхэн гэр бүл, орон гэр, бизнес хамгийн гол нь биднийг хүрээлэн буй орчиныг тааламжтай сайн сайхан долгионоор дүүргэхэд чиглэсэн билээ.

Энэхүү картан дээр бичигдсэн хүмүүсийн хувь заяа, амь амьдрал, гэр орон, ажил төрөл, бизнес санхүүгийн өсөлтөнд дээрх хүчтэй системчлэгдсэн код бүхий дүрслэл, зураглал, бичээсүүд, дүрсүүд асар хүчтэй эерэг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг анхаарна уу.

Магадгүй хүн бүрийн амьдралд өөр өөрөөр нөлөөлөх ба энэ нь тухайн хүнийхээ хичээл зүтгэл, карттайгаа амьд юм шиг өдөр бүрийн харилцаанаас хамаарч байдаг. Энэ Астра картууд таны амьдралд орж ирсэн тэр мөчөөс эхлээд амьдралд асар их өөрчлөлтүүд эхэлдэг бөгөөд зарим нэг нь ухаарал сэхээрэл, үйлийн үрийн чөлөөлөгдөлт, эрх чөлөө, гэгээрэлд ч хүрэх нь бий.

Хэзээ тэр нь болох юм болоо хэмээн хүлээх шаардлагагүй бөгөөд та хэзээ эрчимжүүлж өөрийн нэрээ бичин, хурууны хээгээ тавин идэвхжүүлж эхэлсэн тэрхүү мөчөөс таны амьдрал илүү нарийн нандин сайн сайхан долгион дунд уусч бидний нэрлэдэг санаандгүй гайхамшигт явдлуудаар дүүрэн баяр баясгалантай, харилцан ойлголцолтой, элдэв эд баялагаар дутмаг биш, цэцэн цэлмэг ухаантай, сэргэлэн цовоо хөгжилтэй, эвтэй найртай, эрүүл саруул Зөв амьдралын гольдрол руу орж эхэлдэг.

MEF “Гэр” орон байрны засалын астрологийн карт нь орон байр болон тухайн орон байрыг эзэмшигчид эрчим долгионы тэнцвэрт байдлыг бий болгоход зориулагдан зохион бүтээгдсэн юм.

Орон байрны эрчим долгионы тэнцвэрт бус байдалыг засаж, тухайн орон байрыг эзэмшигч гэр бүлийн гишүүдийг орон байртайгаа нэгдмэл нэгэн бүхэл болгоход тусалдаг.

MEF “Гэр” орон байрны засалын астрологийн картыг хэрэглэх заавар:

  • Тухайн орон байрны оршиж буй хаяг, гэр бүлийн гишүүдийн нэрс болон оршин суух улс орны нэрийг бичнэ.
  • Гэр бүл болон тухайн гэр орныхоо зургийг картны ар талын дунд хэсэгт наана.
  • Гэр бүлийн нэр болон орон сууцныхаа нэрийг бичихээ бүү мартаарай.
  • Орон байрныхаа план зураг болон өрөө болгонд оршин суух хүмүүсийн зурагийг наагаарай.
  • Гэрийнхээ төв хэсэгт өлгөнө.

Хадгалах заавар:

  • Бүх картууд хамгаалалтын бүрхүүл ууттай байх.
  • Гэрийнхээ төв хэсэгт ханадаа өлгөнө.
  • Өдөр бүр гэрээсээ гарах болон гэртээ орж ирэхдээ чин сэтгэлээсээ баяр талархалтайгаар гар хүрч бай.
  • Өдөрт дор хаяж 6 удаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж харж байх хэрэгтэй.
  • Гарч буй өөрчлөлтийг ажиглаарай.

Санамж:

  • Зөвхөн эзэмшигчид өөрсдөө картыг ашиглана.
  • Идэхижүүлсэн л бол зөвхөн тухайн хувь хүн гэр бүл болон орон байр ажил бизнест л карт үйлчилнэ.



0 сэтгэгдэлтэй.

Сэтгэгдэл бичих